2011.08.05

Олон улсын залуу удирдагчид чуулна

talbai_01Монгол улс

ТОВЧХОН
  • Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах бөгөөд Засгийн газар, Дэлхийн залуучуудын энхтайвны корпус хамтран ажиллах юм байна.











Монгол улс


"Дэлхийн энхийн их наадам сан"-гаас энэ сарын 25-26-ны өдрүүдэд Олон улсын залуу удирдагчдын чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах бөгөөд Засгийн газар, Дэлхийн залуучуудын энхтайвны корпус хамтран ажиллах юм байна. Зүүн хойд Азийн орнуудын иргэдийн энхтайван болон хамтын ажиллагааг дэмжих зорилготой тус уулзалт "XXI зуунд энхтайвныг бүтээхэд залуу удирдагчдын үүрэг" гэсэн сэдвийн дор явагдах бөгөөд Монголын соёл, уламжлалын баялаг түүх, газар зүйн онцгой ач холбогдол нь бүс нутагт тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал холбогдолтой талаар ярилцах ажээ. Олон улсын залуу удирдагчдын чуулганд АНУ, Орос, Хятад, Бразил, Кени зэрэг 12 орны нийгмийн салбарын залуу удирдагчид, шилдэг оюутнууд ирж оролцох юм байна.
Нийтлэлч
С.Ган
Эх сурвалж
Үндэсний шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.