2012 онд Залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай болно
2011.08.06

2012 онд Залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай болно

Усан бассейн
ТОВЧХОН
  • Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн боловсруулсан зургаар усан бассейн нь 25 метрийг харьцах нь 6 метрийн хэмжээтэй усан сэлэлтийн 2 замтай, тэнхлэгээрээ 40 метрийг харьцах нь 23,9 метр хэмжээтэй зоорийн давхар бүхий байгууламж байх юм байна.
Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж, биеийн тамир спортоор хичээллэхэд зориулж  Нийслэлийн Засаг дарга долоон дүүрэгт усан бассейн, мөсөн гулгуурын талбай байгуулахаар болсон билээ. Уг ажлыг ирэх жил ашиглалтад оруулахаар нийслэлийн удирдлагууд  анхаарлаа хандуулж анх баталсан төсөв зардлыг хүрэхгүй гэж үзээд төсвийг нэмж, ажлыг эрчимжүүлсэн байна.
Байршлын хувьд Баянгол дүүрэгт баригдах  бассейн 7 дугаар хороо 78 сургуулийн баруун талд, Сонгинохайрхан дүүргийн бассейн 17 дугаар хороо өрхийн эмнэлгийн цогцолборын баруун талд, Хан-Уул дүүргийнх 9 дүгээр хороо 7 дугаар сургуулийн баруун талд,  Баянзүрх дүүрэгт баригдах бассейн 6 дугаар хороо 21 дүгээр сургуулийн хашаанд баригдахаар болсон байна

Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт мөсөн гулгуурын талбай барих юм. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар сургуулийн баруун талд мөсөн гулгуурын талбайг төлөвлөсөн бол Сүхбаатар дүүрэгт 10 дугаар хороо 16 дугаар сургуулийн хашаанд тус тус барихаар байршлыг тогтоожээ. Мөн Багануур дүүрэгт усан бассейн, боулингийн төвийг 3 дугаар хороо Уурхайчин цогцолборын зүүн урд талд байгуулна.

Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн боловсруулсан зургаар усан бассейн нь 25 метрийг харьцах нь 6 метрийн хэмжээтэй усан сэлэлтийн 2 замтай, тэнхлэгээрээ 40 метрийг харьцах нь 23,9 метр хэмжээтэй зоорийн давхар бүхий байгууламж байх юм байна.  Зоорийн давхартаа техникийн өрөөнүүд, 1 дүгээр давхартаа өлгүүр, үсчин, мини спорт барааны дэлгүүр, сэлэлтийн заал, хувцас солих өрөөнүүд, бялдаржуулах танхим, эмч дасгалжуулагч, усны шинжилгээний өрөө, зуушны газар байхаар төлөвлөжээ. Барилгын үндсэн хийц нь цутгамал төмөр бетон каркас, хучилт цутгамал төмөр бетон байх юм.

Ирэх жилийн өдийгөөс эхлээд залуучууд маань цагаа боловсон тохилог орчинд өнгөрөөх боломжтой болно. Үнэхээр залуучуудад маань ийм л газрууд үгүйлэгдээд байгаа шүү дээ. Мөсөн гулгуур, усан бассейн гэхээр л гадаадад л байдаг хэмээн зүйрлэдэг цаг өнгөрч, монголын залуучууд  дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхаж байна. Цаг үе,орчин нөхцөл нь сайхан бол ирээдүйн өдрүүд гэгээлэг байна.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.