Төв талбайн бяцхан жолооч нар
2011.08.06

Төв талбайн бяцхан жолооч нар

Хөгжилтэй агшин
ТОВЧХОН
  • Тэдний орлого нь 3 минутаар хэмжигддэг. Учир нь 3 минут тэр машиныг унахад 1000 төгрөгийн үнэтэй.
Сүхбаатарын талбайн яг голд бяцхан жолооч нар ийш тийш сүлжин давхилдана. Хэн ч харсан өхөөрдмөөр нялх үрс маань  аав, ээж, ах эгчдээ эрхлэн төлбөртэй машин хөлөглөж байгаа нь тэр. Төлбөртэй гэсний учир нь талбай дээр нэлээн хэдэн хүн хүүхдийн удирдлагатай том машинаар бизнес хийдэг. Тэдний орлого нь 3 минутаар хэмжигддэг. Учир нь 3 минут тэр машиныг унахад 1000 төгрөгийн үнэтэй.

Хүүхэд л хойно нэг суухаараа буухгүй дахиад унана гэнэ. Ихэнх хүүхэд 2-5 удаа унана. Нэг ёсондоо 15 минутын дотор дээд тал нь 5000 төгрөг нэг хүүхдээс олно. Харин бизнес эрхлэгч маань 3 машин зэрэг ажиллуулдаг гээд бодохоор 15 минутад 15000 төгрөг олдог байна. Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ амарч, хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээр парк орж хүүхдээ тоглуулахад зардал нь үнэтэй тусах магадлалтай. Харин  хүмүүс  хүүхдээ  хямд төсөр мөртлөө эрх чөлөөтэй орчинд баярлуулахаар төв талбайг зорьдог.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.