Бүх нийтийн хөлбөмбөгийн өдөрлөг буюу “Street Football”
2011.08.08

Бүх нийтийн хөлбөмбөгийн өдөрлөг буюу “Street Football”

Өсвөрийн хөл бөмбөгчид
ТОВЧХОН
  • Монголын Хөлбөмбөгийн Холбоо дүүрэг болон анхан шатны газарт мэргэжлийн хөлбөмбөгийн мэргэжилтэнгүүдээ 8 дугаар сарын 01-ны өдрөөс цалинжуулан ажиллуулж байгаа юм.
Өнгөрсөн амралтын өдөр буюу 8-р сарын 6-нд "Нийслэлийн багачуудын хөлбөмбөгийн өдөрлөг” 6 дүүрэгт боллоо. Нээлтийн ажиллагаанд нийслэл болон дүүргийн засаг дарга нар, биеийн тамир болон нийгмийн ажиллагсад мөн энэхүү өдөрлөгийг ивээн тэтгэсэн Хасбанк зэрэг томоохон байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Мөн хамгийн сайн үр хүүхдээ дэмжсэн эцэг эхчүүдэд спортын бараа худалдаалдаг "БУМО" дэлгүүрийнхэн Испанийн алдарт Барселон багийн өмсгөлийг өгч байлаа. Энэ нь үр хүүхдэдээ хөлбөмбөгийн төлөө хөрөнгө оруулалт, цаг заваа гаргасны нэгэн ёсны шагнал нь болсон байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо дүүрэг болон анхан шатны газарт мэргэжлийн хөлбөмбөгийн мэргэжилтэнгүүдээ 8 дугаар сарын 01-ны өдрөөс цалинжуулан ажиллуулж байгаа юм. Эдгээр мэргэжилтэнгүүд дүүргийн БТСГ-тай хамтран хөлбөмбөгийн сургалт, тэмцээн уралдааныг цаашдаа ийнхүү үргэлжлүүлэн дэлгэрүүлэх ажээ. Бүр дүүргийн хороодтой хамтран хороо, байр, гудамжинд хүртэл хүрч ажиллах төлөвлөгөө гаргах юм. Ингэснээр хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олон ч байх, биеийн тамир, спортоор хичээллэн эрүүл чийрэг болох, ирээдүйн чадалтай иргэнийг бий болгох бодлогыг хэрэгжүүлэхэд туслах ажээ.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.