Дарь-Эхийн замыг 10 хоног хаав
2011.08.08

Дарь-Эхийн замыг 10 хоног хаав

dariehzamСансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК хийж гүйцэтгэж байна. Замын зорчих хэсгийн өргөн 9 м, явган хүний замын өргөн 2.25 м, нэг талдаа хос гэрэлтүүлэгтэй. Нийт замын уртад далангийн өргөсөлтийн ажил, замын трасст орсон инженерийн шугам сүлжээнүүдийг шилжүүлэх ажлууд бүрэн хийгджээ. Зорчих хэсгийн өргөсгөх 1 м хэсгийн суурийн ажил хийж гүйцэтгээд, техникийн нөхцлийн дагуу инженерийн шугам сүлжээний ажил бүрэн дуусаад байна. Өндөр хүчдэлийн 10000 кв-ийн 21 ш тулгуур шинэчилж зөөх, 35000 кв-ийн 4 ш тулгуур хураах, 0.4 кв-ийн 20 ш тулгуур зөөх өндөрлөх, газар доорх кабель шугам 350 м, өндрийн кабель 1000 м шинэчлэн зөө, хуучин гэрэлтүүлгийн 35 шон гэрэлтүүлгийг хурааж дүүрэгт хүлээлгэн өгсөн бөгөөд ус зайлуулах хиймэл байгууламжийн ажил 9 цэгт хийгдэж байна. Сансарын ШТС-аас Дарь-Эхийн хуучин эцсийн буудал хүртэлх 2 км замын хөдөлгөөнийг 8-р сарын 06-ны 23 цагаас эхлэн 10 хоног хязгаарлаж зам барилгын ажил гүйцэтгэж эхлээд байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.