“Хүний хөгжил сангаас” 2,5 сая иргэнд 355 тэрбум төгрөгийг олгожээ
2011.08.10

“Хүний хөгжил сангаас” 2,5 сая иргэнд 355 тэрбум төгрөгийг олгожээ

Монгол улсын туг
ТОВЧХОН
  • Төрсөн хүүхдийн тоо 33859 болж, 293 хүүхдээр буюу 0.9 хувиар өслөө.
  • Ажилгүй иргэдийн тоо энэ оны 6 дугаар сарын эцэст 41.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1826 хүнээр буюу 4.6 хувиар өсжээ.
  • Улсын хэмжээнд 2011 оны эхний хагас жилд 10116 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 237 хэргээр буюу 2.4 хувиар нэмэгджээ.
2011 оны эхний хагас жилд “Хүний хөгжил” сангаас 355.0 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.5 сая иргэнд олгоод байна.
Мөн эрүүл мэндийн яамны мэдээгээр улсын  хэмжээнд 2011 оны эхний хагас жилд 33694 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 265 эхээр буюу 0.8 хувь, төрсөн хүүхдийн тоо  33859 болж, 293 хүүхдээр буюу 0.9 хувиар өслөө.
Харин нэг хүртэлх насандаа 607 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 103 хүүхдээр буюу 14.5 хувиар, 1-5 хүртэлх насны 127 хүүхэд эндэж, 63 хүүхэд буюу 33.2 хувиар буурчээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо энэ оны 6 дугаар сарын эцэст 41.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1826 хүнээр буюу 4.6 хувиар өсжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Улаанбаатар хот 2297 хүн, Өвөрхангай 1342 хүн, Ховд 997 хүн, Дархан-Уул 196 хүн, Баян-өлгий 86 хүн, Дундговь 83 хүн, Булган 77 хүн аймагт нэмэгдсэн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ. MONGOL-ULSIN-TUG-2

















Нийгмийн даатгалд 2011 оны эхний хагас жилд 516.5 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 322.2 мянга буюу 62.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 194.3 мянга буюу 37.6 хувь нь төсөвт байгууллагаас шимтгэл төлсөн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 22.6 мянга буюу 4.6 хувь, шимтгэл төлөгч, даатгуулагч аж ахуйн нэгж байгууллагынх 34.9 мянга буюу 12.2 хувиар нэмэгдэж, харин төсөвт байгууллагынх 12.3 мянга буюу 5.9 хувиар буурчээ... irged--shine


















Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний хагас жилд 55.5 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 140 хүн буюу 0.3 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 2.8 тэрбум төг буюу 22.3 хувиар нэмэгджээ.

Халдварт өвчнөөр 2011 оны эхний хагас жилд 20.6 мянган хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 738 хүн буюу 3.7 хувиар өссөн нь гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 1720 хүн буюу 7.2 дахин, мөөгөнцрөөр өвчлөгчдийн тоо 1629 хүн буюу 2.9 дахин, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 204 хүн буюу 19.0 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 434 хүн буюу 16.9 хувь, гонококт халдвараар өвчлөгчдийн тоо 439 хүн буюу 14.2 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 44 хүн буюу 1.8 хувиар буурсан хэдий ч салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 1821 хүн буюу 4.2 дахин, вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 3256 хүн буюу 2.5 дахин, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 70 хүн буюу 3.3 хувиар нэмэгдсэнээс шалтгаалжээ.irged---shine-2

















Улсын хэмжээнд 2011 оны эхний хагас жилд 10116 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 237 хэргээр буюу 2.4 хувиар нэмэгджээ. Үүнд өмнөх оны мөн үеийнхээс өмчлөх эрхийн эсрэг 150, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг 75, хүн амын эрүүл мэндийн эсрэг 24, аж ахуйн эсрэг 21 зэрэг гэмт хэрэг буурсан хэдий ч нийгмийн аюулгүй байдлын эсрэг 229, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 148, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг 51, байгаль хамгаалах журмын эсрэг 48, шүүн таслах ажиллагааны эсрэг 19, захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 12 нэмэгдсэн нь нөлөөлжээ. Гэмт хэргийн улмаас 2011 оны эхний хагас жилд 4058 хүн гэмтэж, 570 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 752 буюу 22.7 хувиар өсөж, нас барсан хүний тоо 93 буюу 14.0 хувиар буурсан байна.


Эх сурвалж
Үндэсний статистикийн хороо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.