Аялал, жуулчлалаар "занимальдах" болов
2011.08.10

Аялал, жуулчлалаар "занимальдах" болов

ТОВЧХОН
  • Дорнод аймгийг аялал жуулчлалын бүс болгох, маршрут тогтоохоор ажиллаж байна
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл энэ сарын 15-нд тойргоо эргэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Түүний энэ удаагийн зорилго нь Дорнод аймгийг аялал жуулчлалын бүс болгох, маршрут тогтооход оршиж байгаа гэнэ. Мөн бүх сумдаар орж иргэдтэйгээ уулзан, зовлон бэрхшээлийг нь сонсохоор төлөвлөж. Уг нь, хаврын чуулган завсарласны дараахан аймгаараа орж бүтэн тойрсон аж. Гэвч маршрут тогтоох энэ удаагийн аялал нь дахин уулзахаас өөр аргагүйд хүргэсэн бололтой. Ерөнхийдөө тойргоо аялал жуулчлалын бүс болгохоор зүтгэж өөрөө ч энэ талаар багагүй "занимальдах" болсон гэнэ.
Нийтлэлч
М.ХҮСЛЭН
Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.