Сурах бичиг 20-30 хувь хямдарчээ
2011.08.10

Сурах бичиг 20-30 хувь хямдарчээ

Сурах бичиг
ТОВЧХОН
  • Нийт 33 нэрийн сурах бичгийг шинээр, 32 нэрийн сурах бичгийг дахин хэвлэжээ.
Хичээл эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ жилийн хувьд сурах бичгийн үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 20-30 хувь буурсан үзүүлэлттэй байна.  Нэг сурах бичгийн үнэ дунджаар 2000 төгрөг болжээ. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 65 нэр төрлийн 2.227.911 ширхэг сурах бичиг нийлүүлсэн. Нийт 33 нэрийн сурах бичгийг шинээр, 32 нэрийн сурах бичгийг дахин хэвлэжээ. Сурах бичгийг бага ангийн бүх сурагч, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд төрөөс үнэ төлбөргүй хангана. Харин дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийн хангалтыг төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд зориулан олгож байгаа юм. Үлдэж буй 60 хувийг хэвлэлийн компаниудтай гэрээ хийсний үндсэн дээр үнийн дээд хязгаарыг тогтоож худалдаанд гаргажээ.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.