2014 оноос манай улсын ерөнхий боловсролын сургалт олон улсын жишигт хүрнэ
2011.08.11

2014 оноос манай улсын ерөнхий боловсролын сургалт олон улсын жишигт хүрнэ

Арван жилийн сургууль олон улсын стандартаар хичээллэнэ
ТОВЧХОН
  • 2014 оноос эхлэн манай улсын ЕБ-ын сургуулиуд олон улсын жишгээр хичээллэдэг болно.
  • Стандарт, хөтөлбөрийг шинэчлэх туршилтыг аймгийн төв бүрээс тус бүр 1,Улаанбаатар хотоос 9, нийт 30 сургуулийг сонгож хэрэгжүүлнэ.
  • Туршилтын сургуулийг 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрийг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн Ерөнхий Боловсролын Олон Улсын хөтөлбөртэй нийцүүлэн шинэчлэх, Кембрижийн Олон Улсын хөтөлбөрөөр хичээллэх хос хэлний сургалтын систем бий болгох бодлогыг Кембрижийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа талаараа сэтгүүлчдэд зориулж мэдээлэл хийлээ.

2014 оноос эхлэн манай улсын ЕБ-ын сургуулиуд олон улсын жишгээр negdvgeer-angiхичээллэдэг болно. Учир нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх туршилтын сургуулийг  2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Стандарт, хөтөлбөрийг шинэчлэх туршилтыг аймгийн төв бүрээс тус бүр 1,Улаанбаатар хотоос 9, нийт 30 сургуулийг сонгож хэрэгжүүлнэ.
Энэ хичээлийн жилд сонгогдсон 30 сургууль дээр 5, 10 дугаар ангийн Математик, Англи хэл, Байгалийн шинжлэл, Хими, Физик, Биологи, Газарзүй, Түүхийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн турших ажлыг хэрэгжүүлнэ. Эдгээр сонгогдсон сургуулиудад туршилтын ажлыг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын бүх сургуулиуд олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хичээллэж эхэлнэ.

Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэлийн ажлын хүрээнд шинэчилсэн стандарт, хөтөлбөртэй уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, багш бэлтгэх их, дээд сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөрийг өөрчлөн шинэчлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг шинэчлэх, боловсролын үнэлгээний системийг өөрчлөх, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, боловсролын институцуудын чадавхыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын үйлчилгээг бий болгох negdvgeer-angi-2ажлыг хүрээнд Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр, Англи, Монгол хос хэл дээр хичээллэдэг 30 сургуулийг улсын хэмжээнд байгуулна. Өнгөрсөн хичээлийн жилд хос хэлний, олон улсын хөтөлбөрөөр хичээллэх, төрийн өмчийн анхны сургууль болох  "Шинэ эрин" сургуулийг Улаанбаатар хотод байгуулсан. Энэ хичээлийн Улаанбаатар хотод Кембрижийн олон улсын  хөтөлбөрөөр, Англи, Монгол хос хэл дээр сургалтаа зохион байгуулах төрийн өмчийн  2 сургуулийг Улаанбаатар хотод шинээр байгуулна.

Эдгээр сургуулиудын 7-р ангид суралцах 80 сурагч, 8-р ангид суралцах 80 сурагч, 9-р ангид суралцах 105 сурагч болон тухайн сургуулиудад ажиллах багш нарыг сонгон шалгаруулалтыг 8 дугаар сард багтаан зохион байгуулна. Шалгаруулалтын зарыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, шалгалтыг 8 дугаар сарын 27-нд Боловсролын үнэлгээний төв зохион байгуулна.

Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр Англи, Монгол хос хэл дээр сургалтаа зохион байгуулдаг сургуулийг төгссөн сурагчид олон улсын нэр хүндтэй их сургуулиудад шууд элсэн суралцах эрхтэй болох, ерөнхий боловсролын бүх сургуулиуд монгол хэл дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр хичээллэдэг болно.
Эх сурвалж
Боловсрол соёл шинжлэх ухааны яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.