Нийтийн эзэмшлийн талбайд худалдаа эрхлэгчдийг цэгцэлнэ
2011.08.11

Нийтийн эзэмшлийн талбайд худалдаа эрхлэгчдийг цэгцэлнэ

Ил худалдаа эрхлэгчид
ТОВЧХОН
  • Хүнсний бүтээгдэхүүн ил задгай худалдах нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлдөг учир тэдэнд торгууль ногдуулж, мэдэгдэл өгчээ.
Нийтийн эзэмшлийн талбайд явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа иргэдтэй нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тэмцэхээр болжээ. Тухайлбал, хорооллын эцсээс "Аз" хүүхдийн их дэлгүүр хүртэлх явган хүний зам дагуу худалдаа хийж байгаа 220 гаруй иргэн байдаг аж. Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс тэднийг шалгахад худалдаа эрхлэгчдийн 10 гаруй хувь нь албан ёсны зөвшөөрөлтэй байсан гэнэ. Хүнсний бүтээгдэхүүн ил задгай худалдах нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлдөг учир тэдэнд торгууль ногдуулж, мэдэгдэл өгчээ. Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдийн 82 хувь нь баталгаагүй жин хэмжүүрээр иргэдэд үйлчилсэн зөрчил илэрсэн байна. Мөн амархан муудаж болзошгүй хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөгчинд хадгалаагүй байсан аж.zam00024

















Түүнчлэн иргэд шорлог хийж оройн цагаар гадуур худалдаалдаг. Шорлогийг зөв хийгээгүйгээс нэлээд хүн хордлого авсан байна. Тиймээс тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдэд хяналт шалгалт тогтмол хийж, захиргааны хариуцлага тооцох аж.
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.