Хангайн уулархаг нутгаар цочир хүйтэрнэ
2011.08.11

Хангайн уулархаг нутгаар цочир хүйтэрнэ

Хангайн бүс
ТОВЧХОН
  • . Баян-Өлгийн ихэнх нутаг, Увсын баруун хойд, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр хур тунадас их хэмжээгээр орох юм байна.
Ус цаг уурын хүрээлэнгээс энэ сард олон жилийн дунджаас илүү борооших төлөвтэй тул үерт автах эрсдэл бүхий нам дор газар, голын эрэг орчим нутаглаж буй айлуудад сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Баян-Өлгийн ихэнх нутаг, Увсын баруун хойд, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр хур тунадас их хэмжээгээр орох юм байна. Сарын нэгдүгээр 10 хоногийн дунд үе, хоёрдугаар 10 хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар дуу цахилгаантай бороо орж сэрүүсэх төлөвтэй.

Гуравдугаар 10 хоногийн эхэн, дунд үеэр ихэнх нутгаар борооших ажээ. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч, зарим газраар 12-16 м/с , түүнээс ч илүү хурдтай салхилж болзошгүй. Сарын сүүлчээр Алтай, Хангайн уулархаг нутгаар цочир хүйтрэх юм байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 18-23 хэм -дулаан, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22, өдөртөө 29-34 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 23-28 хэм дулаан байх ажээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.