Нефть боловсруулах үйлдвэрийн  шавыг тавилаа
2011.08.12

Нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавилаа

Нефть боловсруулах үйлдвэр
ТОВЧХОН
  • Манай улс 2015 он гэхэд нийт гурван компанийн нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод "Содмонгол" групп нефть боловсруулах үйлдвэрийнхээ шавыг тавилаа. Уг үйлдвэр баригдсанаар жилдээ 5000 тонн түүхий нефть боловсруулан зах зээлд нийлүүлэх юм байна. "Содмонгол" групп газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлөө 2008 онд ЭБЭХЯ-наас авчээ. Энэ компанийг мэргэжилтнүүд нефть импортын салбарт байр сууриа олсон, газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоор түүхий эдээ олох тал дээр туршлагатай гэж үзэж байгаа юм. Нефть боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ.

Манай улс 2015 он гэхэд нийт гурван компанийн нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. "Содмонгол" группын энэ үйлдвэрээс гадна Дархан-Уул аймагт "Монгол Секүй" компани жилдээ 200 мянган тонн, Дорноговь аймгийн Зүүн-баянд "Мон-Эл-Газ" компани 300 мянган тонн нефть боловсруулах хүчин чадалтай бүхий үйлдвэр барихаар төлөвлөөд байна. Ийнхүү дэлхийн газрын тосны нөөц 43 жилийн дараа дуусна гэсэн мэдээлэл гарч байгаа энэ үед Монгол Улс нефть боловсруулах анхны үйлдвэрээ барихаар шавыг нь тавилаа.
Эх сурвалж
Үндэсний шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.