Бусад нь наадаж, Ш.Сайхансамбуу бухимдаж байна
2011.08.12

Бусад нь наадаж, Ш.Сайхансамбуу бухимдаж байна

ТОВЧХОН
  • Олон ядуу хүнийг орох оронтой болгох хэмжээний мөнгөөр үнэтэй машин авч бэлгэнд гулсуулж байгааг хараад бухимдахдаа буцаад иржээ
УИХ-ын гишүүд найр, наадам хэсэн зугаацаж яваа бол Ш.Сайхансамбуу зугаа, цэнгэлээс залхан хотод ирж тоосоо гөвжээ. Найраагаар дүүрэн улсын наадмыг үзэж уур нь хүрсэн эрхэм гишүүн хөдөө очиж наадахаар Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийг зорьжээ.

Тэнд очтол ангийн нөхөд нь тойрогтоо хуваарилуулсан тэрбум төгрөгийг морь, бөх байлж, дайллага, цайллаганд цацан олон ядуу хүнийг орох оронтой болгох хэмжээний мөнгөөр үнэтэй машин авч бэлгэнд гулсуулж байгааг хараад бухимдахдаа буцаад иржээ. Хар нялхаасаа дэлгүүрийн ачигч, мах цавчигч хийж хуримтлуулсан мөнгөерөө бизнесийн гараагаа эхэлж өдий зэрэгтхүрсэн болохоор арга ч үгүй биз. Намрын чуулган эхлэхээр мөнгөний үнэ цэнийн тухай лекцийг ангийнхандаа уншиж өгөөсэй билээ, эрхэм гишүүн.
Нийтлэлч
Л.Хэрлэн
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.