Хүнсний гол нэрийн барааны үнэ 8-сарын- 10- ны байдлаар
2011.08.12

Хүнсний гол нэрийн барааны үнэ 8-сарын- 10- ны байдлаар

Хүнсний худалдаа
ТОВЧХОН
Алтан тариа” ХК-ий савласан дээдийн дээд гурилын үнэ 0.5 хувиар өссөн.
  • Үхрийн цул мах-5325 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна
  • Будаа, элсэн чихрийн дундаж үнэ 7 дугаар сарын дундаж үнэтэй болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байлаа.
2011 оны 8-р сарын 10-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 6 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.9 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.3 хувиар буурсан.

Махны дундаж үнэ:
Өмнөх 7 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины цул махны үнэ 1.4 хувь, ямааны махны үнэ 1.9 хувиар өссөн бол, MAH-2хонины ястай махны үнэ 0.8 хувь, үхрийн махны үнэ 2.3-2.4 хувь, адууны махны үнэ 0.8 хувиар тус тус буурчээ. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 2.9-5.6 хувь, ямааны махны үнэ 2.4 хувь, үхрийн махны үнэ 2.6-3.0 хувь, адууны махны үнэ 2.2 хувиар тус тус буурсан байна. 2011 оны 8-р сарын 10-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4175 төгрөг, үхрийн мах /ястай/-4713 төгрөг, ямааны мах -3240 төгрөг, адууны мах-3683 төгрөг, хонины цул мах-4417 төгрөг, үхрийн цул мах-5325 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Гурилын үнэ: Өмнөх 7 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий савласан дээдийн дээд гурилын үнэ 0.5 хувиар өссөн бол, задгай GURIL-дээд гурилын үнэ 0.9 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.6 хувь, орос дээд гурилын үнэ 1.4 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой гарчээ. Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 7 дугаар сарын дундаж үнэтэй болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байлаа. Шар будааны үнэ өмнөх 7 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.5 хувь, өнгөрсөн 7 хоногийн үнэтэй харьцуулахад 0.7 хувиар өсжээ. Цагаан будааны үнэ өмнөх 7 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад тогтвортой байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 7 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 2.6 хувиар өссөн бол, луувангийн үнэ 2.0 хувь, NOGOO-2байцааны үнэ 1.0 хувь, манжингийн үнэ 43.6 хувиар буурсан байна. Сонгины  үнэ тогтвортой гарчээ. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.6 хувиар өссөн бол, луувангийн үнэ 4.0 хувь, манжингийн үнэ 35.1 хувь, байцааны үнэ 1.7 хувиар буурчээ. Сонгины үнэ тогтвортой байна.


Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ:
7 дугаар сарын дундаж үнэтэй болон, өмнөх 7 хоногийн дундажтай харьцуулахад эдгээр бүтээгдэхүүний үнэ тогтвортой байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.