Улсын хэмжээнд бүх малаа вакцинд хамруулна
2011.08.12

Улсын хэмжээнд бүх малаа вакцинд хамруулна

Бүх малаа вакцинд хамруулна
ТОВЧХОН
  • Санхүүжилт болон гурван тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаж байгаа юм.
Энэ онд улсын хэмжээнд 43 сая мал тоологдоод байгаа билээ. Сүүлийн жилүүдэд мал сүрэг эрчимтэй өссөн.Үүнийг дагаад малын чанар муудаж, янз бүрийн халдварт өвчин ихээр гарах болсон. Улсаас мал аж ахуйн салбарт онцгой анхаарал хандуулж “Монгол мал” хөтөлбөрийг баталсан.  Энэ хөтөлбөрийн хүрээнд  бүх малыг празит өвчин буюу шимэгч хорхойноос сэргийлэх тарилгад 100 хувь хамруулахаар боллоо. Үүний санхүүжилт болон гурван тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаж байгаа юм. Одоогийн байдлаар гүйцэтгэгч, нийлүүлэгчийг сонгон шалгаруулахаар тендер зарлаад байна. Уг шалгаруулалт энэ сарын 28-нд дуусах бөгөөд ирэх сарын дундуур урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлнэ. Мал вакцинжуулахад ХААИС-ийн  Мал эмнэлгийн ангийн төгсөх болон гуравдугаар дамжааны оюутнуудыг дайчлан ажиллуулахаар болжээ.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.