Улаанбуудайгаар дотоодын хэрэгцээг бүрэн хангана
2011.08.12

Улаанбуудайгаар дотоодын хэрэгцээг бүрэн хангана

Тариалалт
ТОВЧХОН
  • Тариалалтыг чанартай хийснээс гадна цаг агаарын байдал таатай байсан болохоор ургац хураалт эрт эхэлж, дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах боломжтой болжээ.

Энэ жил улсын хэмжээнд 343 мянган га газарт тариалалт хийснээс 292 мянга га-д нь улаанбуудай тарьсан байна. Тариалалтыг чанартай хийснээс гадна цаг агаарын байдал таатай байсан болохоор ургац хураалт эрт эхэлж, дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах боломжтой болжээ. Мөн 14 мянган га-д тариалсан төмсний ургацаар хэрэгцээгээ 100 хувь хангах бол хүнсний ногооныхоо 60 орчим хувийг хангах урьдчилсан тооцоог ХХААХҮЯ-ыхан гаргаад байна. Түүнээс гадна манайхны өргөн хэрэглээний барааны нэг цагаан будааг энэ жилээс багахан талбайд тариалж туршиж байгаа юм. Энэ   төрлийн бүтээгдэхүүнийг манайх Лаос, Камбож, Тайландаас голчлон импортолдог юм байна.

Эх сурвалж
Үндэсний шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.