БН Солонгос улсын Ерөнхийлөгч Ли Мен Баг монгол улсад төрийн айлчлал хийнэ
2011.08.15

БН Солонгос улсын Ерөнхийлөгч Ли Мен Баг монгол улсад төрийн айлчлал хийнэ

ТОВЧХОН
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Мен Баг 2011 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Хоёр орон 1991 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч 1991, 2001, 2007 онд БНСУ-д, БНСУ-ын Ерөнхийлөгч 1999, 2006 онд Монгол улсад тус тус айлчилсан.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөн цар хүрээтэй хөгжүүлэх, иргэд солилцоог өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж холбогдох баримт бичиг байгуулна.

Мөн хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлнэ. Айлчлалын үеэр Монгол, Солонгосын  бизнес уулзалт болно.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.