Туул голын эхэн дээр минж нутагшуулна
2011.08.15

Туул голын эхэн дээр минж нутагшуулна

ТОВЧХОН
  • Эхний ээлжинд Сэлбэ голын эрэг дагуу тохижуулж, дараа нь хөрсний усыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ.

Туул голыг аврах төлөвлөгөөг Хотын дарга бодож олжээ. Тэрбээр Туул голын эхэн дээр минж нутагшуулж голын урсгалыг нэмэгдүүлэх гэж байгаагаа Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал дээр дуулгав. Энэ бол  анх удаа хийгдэж байгаа цоо шинэ ажил биш. 1973 онд Туул голд минж нутагшуулж явсан туршлага бидэнд бий. Тэдгээр  эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх болно гэж Хотын дарга онцлов.

 

Хот дундуурхи томоохон голуудыг сэргээх бодлогын ажлууд эхнээсээ биелэлээ олж буйн тод томруун жишээ Сэлбэ гол. Залуучуудын байгуулагын оролцоотойгоор Сэлбэ голын урсгалыг нэмэгдүүлэх ажил эхэлчихээд байгаа юм. Энэ ажлын хүрээнд Сэлбэ голыг сэргээх, урсацыг нэмэгдүүлэхээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Нийт таван тэрбум 600 сая төгрөг зарцуулахаас энэ жил хоёр тэрбум орчмыг нь зарцуулж 100 айл орчмын гүүрээс Арслантай гүүр хүртэл тохижуулах ажлын бэлтгэл хийгджээ. Эхний ээлжинд Сэлбэ голын эрэг дагуу тохижуулж, дараа нь хөрсний усыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Хөрсний усыг нэмэгдүүлснээр Сэлбэ голын урсац нэмэгдэж иргэдийн амарч зугаалах тохитой орчинг бүрдүүлж, урсгалыг нь нэмэгдүүлэх юм байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.