Чөлөөгдсөн газруудад тохижилт хийнэ
2011.08.15

Чөлөөгдсөн газруудад тохижилт хийнэ

ТОВЧХОН

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанаар Хашаа-3, явган хүний зам арга хэмжээний талаар хотын ерөнхий менежер Ч. Бат мэдээлэв.  Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулсан эл ажлын хүрээнд 84 байршилд 207  зөрчил илрүүлсэн байна. Ингээд дүүрэг тус бүрт хийгдсэн ажлуудын талаар дурьдлаа. Баянзүрх дүүрэгт 18 дугаар хорооны  орон сууцны 14 байрны зүүн талд, эрүүл мэндийн 10 дугаар төв орчимд зөвшөөрөлгүй барьсан хашаа, Баянголд Гандангийн баруун талд Чингэлтэй дүүрэгт Улсын ерөнхий прокурорын газрын өмнөх талбай, Самбуугийн гудамж Мөнгөн аяга дэлгүүр Сонгинохайрхан дүүрэгт  18 дугаар хорооны цагдаагийн хэсгийн баруун тал, 23 дугаар Драгон үйлчилгээний төвийн хойд талыг тус тус чөлөөлж улмаар намрын тохижилтын хүрээнд тохижилт хийхээр болсон байна. Түүнчлэн Сүхбаатарт 8 дугаар  хороо 25 сургууль орчимд, дүүргийн ЗДТГ-ын хойд талд мөн адил тохижилт хийнэ гэж хотын ерөнхий менежер хэлэв.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.