Алслагдсан дүүргүүдэд үйлдвэрлэл явуулвал хожно
2011.08.15

Алслагдсан дүүргүүдэд үйлдвэрлэл явуулвал хожно

ТОВЧХОН
  • Зээлийн тухайд жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай байх юм.

Энэ жил жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 30 тэрбум төгрөгийг нийслэлд олгоод байна. Төвийн зургаан дүүрэгт тус бүр 3 тэрбум, захын гурван дүүрэгт тус бүр нэг тэрбум төгрөг олгох гэж буйг НЗДТГ-ын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Бямбасайхан танилцуулав.

 

Энэ жилийн онцлог нь нэр заасан хэдхэн банкаар биш тухайн үйлдвэрлэгчийн харилцдаг  арилжааны банкуудаар зээл олгохоор болж байна. Ингэснээр иргэдийг чирэгдүүлэхгүй, зээл богино хугацаанд эзэндээ очих таатай боломж бүрдсэн гэв. Зээлийн тухайд жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай байх юм. Төвлөрлийг сааруулах үүднээс алслагдсан дүүргүүдэд үйлдвэрлэл үйлчилгээ явуулах гэж буй иргэдийг дэмжих бодлого түлхүү барьж буйг тэрбээр хэлэв. Нэг үгээр хэлбэл Налайх, Багахангай, Багануур дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэл эрхэлвэл зээл авах боломж иргэдэд илүү нээлттэй байх нь ээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.