Түүхий нүүрс түлэхгүй байх сурталчилгааг 42 хорооны иргэдэд хүргэжээ
2011.08.15

Түүхий нүүрс түлэхгүй байх сурталчилгааг 42 хорооны иргэдэд хүргэжээ

ТОВЧХОН
  • Нийслэлийн хэмжээнд 484 хэсгийн ахлагч нарт улиралд 50 мянган төгрөгийн урамшуулал олгон утааны байцаагчаар ажиллуулна

Түүхий нүүрс түлэхгүй байх хязгаарлалтын бүсэд хийгдэж байгаа ажлаа “Агаарын чанарын алба”-ны дарга  Л.Мөнхцог танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Дархан, Сэлэнгэ, Булганы Хялганат дахь үртсэн түлшний 8,  хагас коксон түлшний 2 үйлдвэртэй гэрээ байгуулж түлш нөөцөлж байна. Одоо 1390 тн түлш нөөцөлсөн. Өнгөрсөн долоо хоногт агуулах дээр очиж түлшний хадгалалттай танилцсан гэж тэрбээр хэлэв.

 

Нийслэлийн хэмжээнд 484 хэсгийн ахлагч нарт улиралд 50 мянган төгрөгийн урамшуулал олгон утааны байцаагчаар ажиллуулна. Энэ санхүүжилтыг олгож өгөх хүсэлтээ нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлжээ. Энэ зуны турш нийслэлийн 42 хороогоор орж 2000 гаруй иргэнд нүүрс түлэхгүй байх тухай шийдвэрийг дуулгажээ. Энэ мэдээллийн дараа ОСНААУГ, УБЦТСүлжээ компаний удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг дуулгаснаар шуурхайн мэдээлэл өндөрлөв. Ингээд уламжлал ёсоор Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр үүрэг даалгавар өглөө. “Хичээлийн шинэ жил эхлэхэд 14 хоног үлдээд байна. Тэгэхээр үлдэж байгаа хугацаанд доголдож буй ажлаа дуусга. Үртсэн болон шахмал түлшний тухайд одоо иргэд рүү дөхүүлж өгөх ажил үлдсэн байна. Хотын дарга болон байгаль орчны сайдын зүгээс шалтгаалах ажил бүгд хийгдсэн.  Харин одоо хариуцаж байгаа агентлаг, дүүргүүд өөрт ноогдсон ажлаа хийснээр ирэх өвөл утааны зовлонг нийслэлчүүд бага амсах болно.  Хашаа-3, Явган хүний зам арга хэмжээний тухайд гараашуудыг цэгцлэх шаардлага бий. Гол нь өвөлжилтийн бэлтгэл ажил чухал. Энэ долоо хоногт миний бие дээрхи ажлуудтай газар дээр нь очиж танилцах болно” гэж хэлснээр нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааны өндөрлөв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.