2011.08.16

Хэн нь юм бол

УИХ-д ижил нэртэй "амьдаа" нар цөөнгүй. Ардын намаас сонгогдсон Ц.Батбаяр, АН-ын Батж.Батбаяр гээд үргэлжилнэ. Адилхан нэртэй учраас андуурагдаж, эндүүрэгдэх нь энүүхэнд. Дорноговь аймгаас 2008 онд Монгол Ардын Намаас Ж.Батсуурь, Ардчилсан намаас Я.Батсуурь сонгогдсон.Сонгогчид нь заримдаа андуурдаг аж. Ардын намын аяны үеэр Сайншандын иргэдтэй уулзалт хийхэд сонгогч "Дарга нараа. Манай аймагт Солонгос эмч нар ирж хүүхдүүдийг үнэгүй үзлэг оношлогоонд оруулсан.УИХ-ын хоёр гишүүний нэг нь л авчирсан гэж^дуулдах юм. Би бодоод байдаг. Ж.Батсуурь нь уу, Я.Батсуурь юм болов уу гэж. Адилхан нэртэй болохоор андуураад" гэж эргэлзэв. Уг нь УИХ-ын гишүүн Я.Батсуурь Солонгос биш Япон эмч нар авчирсан ажээ.

 

Эх сурвалж: Монголын үнэн

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.