22-ын товчооны замын 20-нд нээхээр хойшлуулжээ
2011.08.16

22-ын товчооны замын 20-нд нээхээр хойшлуулжээ

ТОВЧХОН
Сонгинохайрханы товчоо буюу олны нэрлэж заншсанаар 22-ын товчооны чиглэлийн замыг энэ сарын 20-нд нээхээр болжээ. Уг нь энэ хэсгийн замыг наймдугаар сарын 15-нд нээх ёстой байсан ч борооны улмаас зам засварын ажил хэсэг хугацаагаар хойшилсон байна. 22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын өргөтгөл , шинэчлэлтийн  ажлын Таван шарын төмөр замын гарамтай уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх нэг км замын хөдөлгөөнийг хязгаарлан, зам барилгын ажил гүйцэтгэж байгаа. Мөн тус замын дагуу байрлалтай арав гаруй байгууллагын хүсэлтээр орц, гарц гаргах ажлыг нэмэлтээр хийж байгаа онцолж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.