2011.08.16

Архангай аймгийн АЗХ-ны чуулган хуралдлаа

ТОВЧХОН


Өнгөрөгч амралтын өдрүүдэд Архангай аймгийн АЗХ-ны ээлжит VII чуулганы үйл ажиллагаа Архангай аймгийн Булган сумын нутагт амжилттай болж өнгөрлөө. Чуулганы хуралдаанд Архангай аймгийн 19 сумаас 200 орчим АЗХ-ны гишүүн залуучууд оролцсон бөгөөд урилгаар АЗХ-ны Ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор тэргүүтэй АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүд, аймгийн АН-ын удирдлага, ҮЗХ-ны гишүүд оролцож, орон нутгийн залуучуудтай АЗХ-ны бодлого, үйл ажиллагаа, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал бодлоо солилцсон байна.

Чуулганы хуралдаанаар аймгийн АЗХ-ны удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, үйл ажиллагааны ойрын зорилтыг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд мөн чуулганы хуралдааны үеэр АЗХ-ны “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн талаар сургалт, хэлэлцүүлэг явагдсан юм. Хэлэлцүүлэгийн үеэр Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарцын талаар болон монгол залуу хүний хөгжлийн талаар орон нутгийн залуучуудаас ихээхэн бодитой санал, санаачлагууд гарч байсныг “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт тусган ажиллах болно гэдгээ энэ үеэр АЗХ-ны удирдлагууд илэрхийлж байсан юм.

Чуулганы хуралдааны дараа спортын тэмцээн, уралдаан, үдшийн цэнгүүн зэрэг чөлөөт арга хэмжээнүүд явагдсанаар Архангай аймгийн АЗХ-ны ээлжит VII чуулганы үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.