“Айсуй цагийн эзэд” чууллаа
2011.08.16

“Айсуй цагийн эзэд” чууллаа

ТОВЧХОН
  • Г.Батхүү чуулга уулзалтыг нээж үг хэлэв

Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос зургаа дахь зохион байгуулж буй “Айсуй цагийн эзэд” чуулга уулзалт Орхон голын хөвөөнөө боллоо. УИХ-ын дэд дарга, Ардчилсан залуучуудын холбооны анхны ерөнхийлөгч Г.Батхүү чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсынхаа хөгжлийн түлхүүрийг атгаж яваа залуучууд эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй байж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж чадна гэдгийг тодотгосон. Мөн залуучууд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, эрч хүчтэй, зорилготой байх ёстойг захиж, “Нийгмийг хөдөлгөгч гол хүч  залуус хэрэв өөрсдийн хүсэл сонирхол, авъяас мэдлэгээ нэгтгэж, нэгэн цул болж чадвал хөгжил дэвшил, шинэ бүхэнд хөтөлдөг” хэмээн онцолсон юм.batkhuu_uvurkhangai05

 

Тэрбээр анх Ардчилсан залуучуудын холбоог үүсгэн байгуулалцаж дүрэм журмыг нь боловсруулж байсан агаад өдгөө холбооны Хүндэт ерөнхийлөгчийн алба хашиж буй.

 

Чуулга уулзалтад Өвөрхангай аймгийн 19 сумаас 500 орчим залуучууд оролцож, хоёр өдрийн турш хамтдаа асуудлаа хэлэлцэж, шийдэл гарцыг тодорхойлсноос гадна гар бөмбөг, хөлбөмбөг, элсний волейбол, олс таталт, уулын оргил булаалдах зэрэг спортын уралдаан тэмцээнд багаар өрсөлдөж, аваргуудаа тодруулсан. “Айсуй цагийн эзэд”-ийн уулзалтад “Нэгэн зүгт” хамтлаг, дуучин Нара, Марта, Мөнх-Эрдэнэ, эгч дүү Нандиа нар ая дууны мэнд дэвшүүлж, галын наадам, ёслолын буудлагын шоу боллоо. Уулзалтын үеэр мөн хамт олноо хошуучилсан шилдэг залууст шагнал гардуулж, “Скайтел” компани онцгой урамшуулалт, сугалаат үйлчилгээ зарлаж, бүжгийн чадвараараа өрсөлдсөн найман бүсгүйг гар утас, шинэ дугаараар мялаасан юм.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.