Нийтийн өмчийг хувийн мэт ашиглахыг зогсооно
2011.08.17

Нийтийн өмчийг хувийн мэт ашиглахыг зогсооно

ТОВЧХОН
  • Уг хууль гарснаар нийтийн өмчийг хувийн эрх ашгийн үүднээс ашиглах явдал зогсох юм
УИХ-ын гишүүн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нэгэн хуулийн төслийг боловсруулж байна. Энэ нь "Нийтийн өмчийн эрхийн тухай" хууль. Уг нь. Монгол Улсад "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль" үйлчилдэг. Гэсэн ч уг хуулиар зөвхөн орон нутгийн өмчийн тухай асуудлыг зохицуулсан. Харин төрийн, нийтийн зориулалттай өмчийн асуудлыг орхигдуулсан байдаг аж. Тиймээс Э.Мөнх-Очир гишүүн болон иргэний нийгмийн байгууллагууд "Нийтийн өмчийн тухай хууль"-ийг санаачилжээ.

Уг хууль гарснаар нийтийн өмчийг хувийн эрх ашгийн үүднээс ашиглах явдал зогсох юм. Нийтийн өмчийг эзэмшиж олзлогсод ямар нэг хариуцлага хүлээдэггүй. Ашиг нь зөвхөн тухайн хүний баялаг болж хоцордог байдал ужгирсан тухай төсөл боловсруулагчид хэлж байна. Нөгөөтэйгүүр дээрх байдал зогссоноор монголчууд баялгаа өөрсдөө үнэлж, ашиглах томоохон ач холбогдолтой ажээ.

Нэг үгээр хэлбэл, жинхэнэ утгаараа нийтийн өмч болох эрх зүйн орчныг бүрдүүлэх гэнэ. Үүнээс гадна энэ хууль гарснаар уул уурхайн болон байгалийн бусад баялгийг ашиглах эрх зүйд үндсэн өөрчлөлт гарах юм байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир тун удахгүй УИХ-д өргөн барьж, намрын чуулганаар халэлцүүлэх ажээ.
Нийтлэлч
Б.Төмөр
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.