Оюутан та сайн сурвал сар бүр 70000 төгрөгийн тэтгэлэг авна
2011.08.17

Оюутан та сайн сурвал сар бүр 70000 төгрөгийн тэтгэлэг авна

OYUTNUUD-40






















Сайн суралцсан оюутнууд сар бүр тэтгэлэг авна
ТОВЧХОН
  • Шинэ хуулиар бол магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэмцэх хэмжээний тэтгэлэг буюу, 70 мянган төгрөгийг арван сарын турш авах боломжтой болох юм.
Өнгөрсөн жил оюутнуудын төлбөрийн тал хувийг улсаас гаргасан. Харин энэ жилийн хувьд шинэ болон хуучин оюутнууд төрөөс багагүй тэтгэлэг авах бололтой. Учир нь сар бүр тэтгэлэг авах эрх оюутан бүрт нээлттэй. Хамгийн гол нь тухайн оюутан хангалттай сайн суралцдаг байх шаардлагатай. Хэдийгээр одоогийн байдлаар журам батлагдаагүй байгаа ч хуульдаа тухайн оюутны сургалтын чанарыг харгалзан үзэх тухай заасан байна.

БСШУЯ-ны мэдээлж байгаагаар хичээл эхлэхээр сургуулиудын дунд аттестачлал явуулах аж. Үүнийг хийснээр  хэдэн сургуулийн, хэчнээн оюутан тэтгэлэг авах нь тодорхой болно. Шинэ хуулиар бол магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэмцэх хэмжээний тэтгэлэг буюу, 70 мянган төгрөгийг арван сарын турш авах боломжтой болох юм.

Мөн эх орны хишгийн мөнгөнөөс оюутан бүрийн төлбөрт 500 мянган төгрөг гаргах  талаар холбогдох байгууллагуудын хүрээнд яригдаж байна. Энэ мөнгө оюутан бүрийн төлбөрт очиж, сар бүр тэтгэлэг авна гэхээр оюутнуудад нэлээд их дэмжлэг болох нь тодорхой. Хамгийн гол нь оюутан та сайн суралцаж байгаа бол сар бүр улсын тэтгэлэг авах нь байна шүү.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.