Цахим картын үнэ нэмэгдэхгүй
2011.08.17

Цахим картын үнэ нэмэгдэхгүй

Цахим картын үнэ нэмэгдээгүй
ТОВЧХОН
  • Энэ жилийн хувьд цахим картын үнэ нэмэгдэхгүй ба өмнөх жилийн адил 1500 төгрөгөөр оюутнуудын гар дээр очих юм.
Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Харин жил бүр оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчдог. Энэ жилийн хувьд  цахим картын үнэ нэмэгдэхгүй ба өмнөх жилийн адил 1500 төгрөгөөр оюутнуудын гар дээр очих  юм. Хөнгөлөлттэй зорчих картыг энэ сарын 22-ноос эхлэн зохион байгуулан олгох аж. Өмнөх жилүүдэд МОХ-ноос цахим картаа авах гэсэн оюутнууд урт дараалал үүсгэдэг байсан бол энэ жил их, дээд сургуулиудаар дамжуулан олгох учир чирэгдэл багатай байх бололтой. Харин өнгөрсөн жил цахим картаар зорчиж байсан оюутнууд 300 төгрөг төлөөд зорчих эрхээ сунгуулах боломжтой аж. Өнгөрсөн жил 80 мянган оюутан тус цахим картаар зорчиж байсан. Харин энэ жил 96 мянган оюутан том оврын автобусаар үнэ төлбөргүй зорчих эрхтэй юм байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.