Оюутны сургалтын төлбөрийн 491960 төгрөгийг “Хүний хөгжил” сангаас олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ
2011.08.18

Оюутны сургалтын төлбөрийн 491960 төгрөгийг “Хүний хөгжил” сангаас олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ

ТОВЧХОН
  • Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо 2011 оны 9-12 дугаар сараар тооцно

2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрт зориулан 491960 төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас үргэлжлүүлэн олгохоор Засгийн газрын 2011-08-17-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн  хуралдаанаас 2012 оны 1 дүгээр сараас эхлэн сургалтын төлбөрийн зохих хэсгийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

 

Энэ хичээлийн жилд их, дээд сургууль, колежид суралцах 170 мянга шахам оюутан, суралцагчдын сургалтын төлбөрт зориулж 2012 оны эхний хагас жилд 500 мянган төгрөг олгоход 85 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Хүний хөгжил сан”-гаас олгох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

 

Мөн Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо 2011 оны 9-12 дугаар сараар тооцохыг салбарын сайдад даалгалаа. Үүнд зарцуулагдах 9,9 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр нь энэ оны төсөвт тусгагдсан тул нэмэлт эх үүсвэр шаардагдахгүй юм байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.