Одонгийн мөнгийг хэвийн олгож байна
2011.08.18

Одонгийн мөнгийг хэвийн олгож байна

Алдарт эхийн одон
ТОВЧХОН
  • . Иргэд мөнгөө авахдаа өргөдөл бичээд өөрийн харьяа сум хорооны нийгмийн ажилтанд өгөх хэрэгтэй.
Шинээр одон авсан эхчүүд одонгийн дагалдах мөнгөн шагнал болох 20, 40 мянган төгрөгийг авах ёстой. Гэтэл уг мөнгийг олгохгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тодруулахад одоогоор одонгийн дагалдах мөнгийг хэвийн олгож байгаа гэнэ. Үүнээс гадна жилд авах нэг удаагийн тусламжийн мөнгө болох 100, 200 мянган төгрөгийг ч олгож байгаа юм байна. Иргэд мөнгөө авахдаа өргөдөл бичээд өөрийн харьяа сум хорооны нийгмийн ажилтанд өгөх хэрэгтэй. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 123 мянга эх одонгийн мөнгөө аваад байна. Эхчүүдийн жилд олгох тусламж бөгөөд одонгийн дагалдах шагналд 31 тэрбум төгрөгийг олгохоор баталжээ. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд Эхийн алдар I одонг зургаан хүүхэд, II одонг дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд олгохоор заасан билээ.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.