Маргааш шинээр баригдаж байгаа орон сууцтай танилцах «Автобус аялал» болно
2011.08.19

Маргааш шинээр баригдаж байгаа орон сууцтай танилцах «Автобус аялал» болно

ТОВЧХОН
  • 40 гаруй байгууллага оролцож байгаагийн 32 барилгын компанийн 37 хотхон, хорооллуудаа, 4 банк орон сууцны зээлийн үйлчилгээгээ танилцуулах юм байна
  • 22400 орон сууцны 50 хувь буюу 10 орчим мянган айлын орон сууц энэ онд бүрэн ашиглалтад орох гэнэ
ЗТБХБЯ, Сургалт судалгаа хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба, Монголын барилгын үндэсний ассоциаци, «Координат Инфо» ХХК хамтран «Шинэ орон сууц-2011» үзэсгэлэнг энэ сарын 19-21-нд зохион байгуулна.

Уг үзэсгэлэнгийн нээлт 19-нд МҮЭСТО-нд болох бөгөөд энэ үеэр «100000 айлын орон сууц» барих талаар танилцуулах, орон сууцны талбайн хэмжээг хэрхэн зөв хийж сурах, орон сууцны зээл авахад анхаарах зүйл гэх мэт хүмүүст хэрэгтэй сургалт зөвлөлгөөнүүд болох юм байна.

Мөн 20-ны өдрийн 11, 15 цагуудад шинээр баригдаж байгаа орон сууцны барилгууд дээр биеэр очих танилцах боломж бүхий «Автобус аялал» нэгдсэн хуваарийн дагуу явах аж.

Уг үзэсгэлэнд нийт 40 гаруй байгууллага оролцож байгаагийн 32 барилгын компанийн 37 хотхон, хорооллуудаа, 4 банк орон сууцны зээлийн үйлчилгээгээ танилцуулах юм байна. “Координат Инфо ХХК”-ийн явуулсан судалгаагаар энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд 22400 айлын орон сууц баригдаж байгаагийн 30 хувийнх нь барилгын ажлын явц 30-40 хувьтай байгаа бол 50 орчим хувь нь 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл, 22400 орон сууцны 50 хувь буюу 10 орчим мянган айлын орон сууц энэ онд бүрэн ашиглалтад орох гэнэ. Барилгуудын 1 метр квадратын үнийн тухайд сонирхуулахад, зах зээлд байгаа нийт орон сууцны зургаан хувь нь нэг сая төгрөгөөс доош үнэтэй байгаа бол 30 хувь нь 1,4-2,0 сая төгрөгийн үнэтэй, 10 хувь нь 2 сая төгрөгөөс дээш үнэтэй байрнууд байдаг ажээ. Г.Анударь
Нийтлэлч
Г.Анударь
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.