Хэзээ, хаанахын халуун усыг хязгаарлах вэ?
2011.08.19

Хэзээ, хаанахын халуун усыг хязгаарлах вэ?

ТОВЧХОН
Улаанбаатар хотын хэмжээнд авто зам болон дулааны төв шугамыг өргөтгөж, шинэчлэн засварлах ажил хийгдэж байгаатай холбоотой  өчигдөрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл Төмөр замын зүтгүүрийн депо, 31-р сургууль, Монгол шаазан орчмьш хэрэглэгчдийн халуун усыг хязгаарласан байна.
Үүнээс гадна Төв шуудан, Хөрөнгийн бирж, Монгол Улсын Засгийн газрын ордон, Төв номын сан, ГХЯ, Зориг сан, МУБИС, Ионсей эмнэлэг, СТО, Туушин ХХК-ийн зочид буудал, Усан бассейн, Чингэс зочид буудлыг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хаалаа.

Түүнчлэн энэ сарын 25-наас есдүгээр сарын 10-ны хооронд Сэргэлт, Хайрхан, Автобус- 1, Атар өргөө, Дулааны сүлжээ ХК, Хараагүйчүүдын үйлдвэр, 19-р хорооллын орон сууцууд, ЦШСГ, Хан-Уул дүүргийн Тамгийн газар, Гутал, Таван-Эрдэнэ, Монгол гар хивс, АПУ ХХК болон Хан Уул дүүргийн үйлдвэр албан газруудын халуун усыг таслахаар болжээ.

Мөн энэ өдрүүдэд УИД, ОХУ-ын ЭСЯ, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууцууд, МҮЭ-ийн соёлын төв ордон, Голомт хотхон, Өгөөж чихэр боов, Хүмүүн эмнэлэг, 5-р хороолол, Эмийн завод, Сарора зочид буудлын орчмын орон сууц, албан газруудын усыг хаах юм байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.