Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан төлөв
2011.08.19

Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан төлөв

Борооших нээ
ТОВЧХОН

Улаанбаатар хотноо ойрын гурван өдөр буюу наймдугаар сарын 21, 22, 23-нд өдөртөө түр зуурын бороо орох төлөвтэй байна. Маргааш нилээн халж өдөртөө 30 хэм хүрнэ. Наймдугаар сарын 21 буюу Ням гарагт 28 хэмийн дулаантай байх бол ирэх долоо хоногийн ажлын эхний өдрүүдэд дулааны хэм буурч Даваа гарагт 25, Мягмарт 22, наймдугаар сарын 23 буюу Лхагва гарагт 20 хэмийн дулаантай байх нь. Хөдөө орон нутгуудад:

21-нд баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар

-22-нд баруун болон төв, говийн нутгийн зарим газраар

-23-нд төв болон говийн нутгийн зарим газраар

-24-нд нутгийн зүүн хагаст түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны шинжилгээний газар

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.