Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн хүү буурлаа
2011.08.22

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн хүү буурлаа

Хөнгөлөлттэй зээл
ТОВЧХОН
  • Зээлийн хүү 12 хувь байсныг долоон хувь болгож буурууллаа.
Засгийн газрын хуралдаанаар  жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан олгож байгаа зээлийн нөхцөлийг хөнгөвчиллөө. Тухайлбал, зээлийн хүү 12 хувь байсныг долоон хувь болгож буурууллаа. Өмнө нь гурван жилийн хугацаатай зээл олгодог байсныг таван жилийн хугацаатай  болголоо. Мөн  энэ сарын 1-нээс хойш зээл авч байгаа хүмүүс эхний нэг жилд үндсэн зээлээ төлөхгүй болж байна.
JDU_picЭнэ жилээс эхлэн, сум бүрт сум хөгжүүлэх санг байгуулж тухайн орон нутгийн  иргэдэд барьцаагүй  зээл авах эрхийг олгоод байгаа. Харин сумдад хувиарлах зээлийн хэмжээг том жижгээс нь хамаарч 50-250 сая төгрөгийг хувиарлаж байгаа аж.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор улсын хэмжээнд жил бүр 30 тэрбум төгрөг  төсөвлөж, аж ахуйн нэгж, иргэдэд олгож эхлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд төрөөс ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр 85.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний үр дүнд 1254 үйлдвэр шинээр байгуулагдаж, 2520 үйлдвэр өргөтгөл хийсэн бол 14435  ажлын  байр шинээр бий болжээ. Жил ирэх тусам жижиг дунд үйлдвэрийн зээл үр дүнгээ өгч байгаа учир  Засгийн газраас цаашид зээлийн нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.