Сонгино хайрхан дүүрэгт газар олгоно
2011.08.22

Сонгино хайрхан дүүрэгт газар олгоно

Сонгино хайрхан дүүрэгт газар өмчлөнө
ТОВЧХОН
  • Төлөвлөгөөгөөр 700 айлд 0.7 га газар олгох ба нийслэлийн иргэн хэн ч бай дүүрэг хороо хамаарахгүйгээр газар авч болох юм.
Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй 0.7 га газрыг олгож байгаа. Одоогоор Сонгинохайрхан дүүрэгт 0.7 га газрыг олгохоор болоод байна. Төлөвлөлтөөр тус дүүргийн 21 дүгээр хороо буюу хуучин Партизаны сангийн аж ахуйн хойд талын "Эмгэнтийн ам" гэдэг газарт иргэдэд газар олгохоор болжээ.

Төлөвлөгөөгөөр 700 айлд 0.7 га газар олгох ба нийслэлийн иргэн хэн ч бай дүүрэг хороо хамаарахгүйгээр газар авч болох юм. Газар авахыг хүссэн иргэд иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, байнгын оршин суугаа харьяаллын анхан шатны Засаг даргын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг тус дүүргийн газрын албанд бүрдүүлж өгөх хэрэгтэй. Уг газар нь Улаанбаатар хотоос ойролцоогоор 50 км зайд оршдог. Одоогоор дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байгаа. Газрыг олгож дуусаад албан ёсоор суурьшил эхлэх үед дэд бүтцийн асуудлыг шийдэх ажээ.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.