Туул голын дагуу камер байрлуулжээ
2011.08.22

Туул голын дагуу камер байрлуулжээ

Туул гол
ТОВЧХОН
  • Улсын төсвийн зардлаар Туул голын «Хар усан тохойн бүсийн орчинг эргэн тойрон 5 километр хүртэл хянах теле хяналтын хэрэгслээр тоноглох ажлыг хийж, өчигдрөөс ашиглаж эхэлжээ.
Дотоодын цэрэг, Нийслэлийн ус сувгийн удирдах газар хамтран Ус хангамжийн эх үүсвэрийн объектуудыг холбоо, дохиолол, теле хяналтын хэрэгслээр тоноглох төслийг боловсруулан хэрэгжүүлж, холбоожуулах, усан сангуудын теле хяналттай болгох асуудлыг шийдвэрлэлээ. Улаанбаатар хотын усны хэрэглээний эх үүсвэр болсон Туул голын дагуу байрлалттай ус хангамжийн объектуудын аюулгүй байдлыг хангах талаар дэс дараатай арга хэмжээнүүдийг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран үе шаттай авч хэрэгжүүлсээр байна.

Улсын төсвийн зардлаар Туул голын «Хар усан тохойн бүсийн орчинг эргэн тойрон 5 километр хүртэл хянах теле хяналтын хэрэгслээр тоноглох ажлыг хийж, өчигдрөөс ашиглаж эхэлжээ. Туул голын энэ хэсгийг теле хяналттай болгосноор Гачуурт тосгоны орчим 24 цагийн хяналттай болж, алслагдсан обьектыг 36 дахин татах, дүрсийг томруулах чадвартай камерын системээр ус хангамжийн эх үүсвэрийн аюулгүй байдал хангах, хулгайгаар мод бэлтгэх, малын хулгайн болон гэмт хэрэг, зөрчлийг алсаас хянаж илрүүлэх, цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцож ажиллах боломж бүрдэж байгаа аж.
Дотоодын цэргээс цаашид хамгаалалтад байгаа ус хангамжийн эх үүсвэрийн бүх байгууламж, түүний орчныг орчин үеийн теле хяналтын техник хэрэгслийг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.