Сонингийн зах зээлийн 70 хувийг өдөр тутмын сонин эзэлж байна
2011.08.22

Сонингийн зах зээлийн 70 хувийг өдөр тутмын сонин эзэлж байна

Өдөр тутмын сонин
ТОВЧХОН
  • Мөн 2011 оны эхний хагас жилд орон нутгийн мэдээллийн хэрэгслийн тоо гурваар нэмэгдэж, сонины зах зээлд орон нутгийн сонины эзлэх хувь хоёр дахин өссөн дүн гарчээ.
Монголын хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар сонины зах зээлийн 70 хувийг өдөр тутмын 15 сонин, сэтгүүлийн зах зээлийн 80 гаруй хувийг 7 хоног тутмын 6 сэтгүүл эзэлж байна. Мөн 2011 оны эхний хагас жилд орон нутгийн мэдээллийн хэрэгслийн тоо гурваар нэмэгдэж, сонины зах зээлд орон нутгийн сонины эзлэх хувь хоёр дахин өссөн дүн гарчээ.

Энэ оны эхний хагас жилд манай улсад 430 хэвлэл мэдээллийн байгууллага 130 сонин, 102 сэтгүүл, 72 радио, 95 телевиз  тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 2007 оноос 10-14 хоног тутмын чөлөөт сонины тоо огцом буурч эхэлсэн бол 2011 онд сонины нийт тоо 10 орчмоор нэмэгджээ. Мөн энэ жилд дунджаар 12 телевиз, 10 сэтгүүл шинээр бүртгэгдсэн ажээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.