УИХ-ын дэд дарга Г.Батхүү спортын мастер боллоо
2011.08.22

УИХ-ын дэд дарга Г.Батхүү спортын мастер боллоо

ТОВЧХОН

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргын 2011 оны зургадугаар сарын 28-ны өдрийн тушаалаар УИХ-ын дэд дарга, Монголын автомашин, мотоциклийн холбооны ерөнхийлөгч Г.Батхүүг автомашин, мотоциклийн Спортын мастер цолоор шагнажээ. Шагналыг өчигдөр гардуулж өглөө.

 

УИХ-ын дэд дарга, Монголын автомашин, мотоциклийн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү Монголд автомашин, мотоциклийн бартаат замын холын зайн анхны уралдааныг зохион байгуулж, уран жолоодлогын уралдаанд удаа дараа оролцон байр эзэлж байсан, энэ төрлийн спорт үүсч хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан  зэрэг амжилтаараа Спортын мастерын болзол хангасан байна.

Эх сурвалж
Batkhuu.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.