Том оврын автобусны тоог нэмлээ
2011.08.23

Том оврын автобусны тоог нэмлээ

Том оврын автобус
ТОВЧХОН
  • Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийтийн тээврийн газраас автобусны хөдөлгөөн, зохион байгуулалтын хуваарийг шинэчилсэн байна.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийтийн тээврийн газраас автобусны хөдөлгөөн, зохион байгуулалтын хуваарийг шинэчилсэн байна. Ингэснээр ажлын өдрүүдэд 752 автобус олон нийтэд үйлчилдэг байсан бол өнөөдрөөс эхлэн 812 автобус иргэдэд үйлчлэхээр боллоо.

ABTOBUS-11Тодруулбал 32 номерын “ОУБДС-Чулуун овоо Жанжин клуб”, 12 номерын “Ган хийц-Зайсан”,” 23 номерын Зүүн салаа Халдварт” зэрэг цөөнгүй чиглэлийн автобусны тоог нэмжээ. Мөн гэр хороолол руу үйлчилгээг улам ойртуулж, Бэлхийн чиглэлд үйлчилгээний замналыг 2,2 км-ээр сунгаснаар буудал зогсоолын тоог гурваар нэмэгдүүлжээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо хүртэл автобус явдаг болгож, Хайлаастын чиглэлдмаршрутыг нэг км-ээр  уртасгажээ. Харин иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж зуслангийн тээврийн  үйлчилгээг есдүгээр сарын нэгэн хүртэл хэвийн явуулах аж.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.