22- ын товчооны замыг маргааш нээнэ
2011.08.23

22- ын товчооны замыг маргааш нээнэ

Засагдсан зам
ТОВЧХОН
  • Тухайн замыг төлөвлөгөөний дагуу энэ сарын 15-ны өдөр нээх байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн хучилтын ажил хойшлогдоод байсан юм.
22-ын товчооны замыг маргааш нээнэ. Сонгинохайрханы  дүүрэгт хамрагдах 22-ын товчооны чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд, Таван шарын Төмөр замын гарамтай уулзвараас, Сонсголонгийн уулзвар хүртэлх нэг км гаруй замын хөдөлгөөнийг хязгаарлан засварын ажил хийгдэж дуусах шатандаа оржээ.
Тухайн замыг төлөвлөгөөний дагуу энэ сарын 15-ны өдөр нээх байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн хучилтын ажил хойшлогдоод байсан юм. Энэ талаар нийслэлийн Авто замын газраас тодруулахад «Энэхүү замын дагуу байрлалтай 10 гаруй байгууллага байдаг. Тэдгээр байгууллага руу машин тэрэг орж гарах орц, гарц гаргах нэмэлт ажил дуусаагүй байна. Дээр нь сүүлийн үед их хэмжээний, усархаг бороо орсны улмаас зам засварын ажил удааширсан гэжээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.