Шингэн түлш гаргах, ган болон төмөрлөгийн үйлдвэр байгуулах эхлэл тавигдлаа
2011.08.23

Шингэн түлш гаргах, ган болон төмөрлөгийн үйлдвэр байгуулах эхлэл тавигдлаа

Хоёр талын төлөөөлөгчид баясгалантай байна. Хамтын ажиллагааны үр дүнг харах л үлдлээ
ТОВЧХОН
  • Поско компани: Эдийн засгийн хувьд ашигтай бол хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна.
  • М-Си-Эс Холдинг ХХК: нүүрсийг түүхийгээр нь гаргах биш дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно.
  • Манай үндэсний компани БНСУ-ын компанитай хамтарч Монголд түлш, газ гарган авах, ган болон төмөрлөгийн үйлдвэр байгуулах боломжийн талаар судалгаа явуулж байна.

Үндэсний томоохон компани М-Си-Эс групп дөч гаруй жилийн хүнд аж үйлдвэрлэл эрхэлсэн туршлагатай, хөрөнгөтэй Поско компанитай хамтран ажиллаж тэдний туршлага, технологи, хөрөнгийг Монголд оруулж ирэх гэж байна.

Содмонгол групп Дорноговь аймгийн Сайншанд хотод 1.5 сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар ажилдаа орсон. Тэгвэл үүний араас үндэсний томоохон компани болох М-Си-Эс Холдинг ХХК-ийнхан уул уурхайн салбар тэр дундаа нүүрс боловсруулалтыг онцолж байна. Нүүрсийг зөвхөн түүхийгээр борлуулах бус боловсруулах, хийжүүлж шингэн түлш, газ гарган авах үйлдвэр байгуулах ажлын эхлэл болгож судалгааны ажилдаа оржээ. d_copy

Судалгааг хэд, хэдэн нүүрсний ордыг түшиглэж хийж байгаа бөгөөд эдгээр ордын нүүрсний чанарыг харьцуулан үзэж, шингэн түлш, газ гарган авах хамгийн тохиромжтой ордыг түшиглэж үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа M-Си-Эс компанийн удирдлага илэрхийлсэн юм.

Шингэн түлш гарган авах цаашлаад ган болон төмөрлөгийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх дотоодын нөөцийн судалгааг М-Си-Эс компани БНСУ-ын Поско компанитай хамтран хийхээр болжээ.

Поско гэж ямар компани вэ?

a

Поско компани нь төмөрлөгийн үйлдвэрлэл, эрчим хүч, хими, барилга, инженер болон эрдэс баялгийн салбаруудад өргөн цар хүрээтэй бизнес эрхэлдэг Азийн томоохон компаниуд нэг. Энэхүү компани нь жилд дунджаар 33-34 мянган тонн төмөрлөг үйлдвэрлэдэг.

2006 онд төмөрлөгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт ордог байсан бол сүүлийн жилүүдэд өрсөлдөгч компаниуд нь консорциум байдлаар үйлдвэрлэл эрхэлж байгаагаас шалтгаалан төмөрлөгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд 4-5 ордог болсон байна.

Гэсэн хэдий ч Поско компани нь төмөрлөгийн үйлдвэрлэлийн ашгаараа дэлхийд нэгдүгээрт ордог хэвээрээ байгаа гэж тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Жүн Ян Чунг мэдэгдсэн юм.

Манай талд ашигтай юу? Танай талд ашигтай юу?

Хоёр улсын компанийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр Монголд ямар ашигтай вэ гэсэн асуултанд БНСУ-ын Поско компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Жүн Ян Чун:

e

"Монголын нүүрсийг үнэ цэнэд хүргэх судалгаа явуулж байна. Нүүрсийг хийжүүлсэнээр нүүрсний үнэ цэнэ дээшилнэ гэж үзэж байна. Нүүрсийг шууд түлснээр хорт утаа ялгардаг. Харин нүүрсийг био аргаар хийжүүлсэнээр Монголын агаарын бохирдол багасах болно. Нүүрснээс гаргаж авсан хийгээрээ түлш, бинзен гаргах төлөвлөгөө ч байна.

Монгол компанитай Монгол улсын нутаг дэвсгэрт хамтран ажилласнаар ажлын байр нэмэгдүүлэх, Монгол нүүрсний үнэ цэнийг дээшлүүлж, экспортлох ач холбогдолтой. Бид урьдчилсан судалгаагаараа Монголд хөрөнгө оруулах боломж байгаа эсэхийг тогтооно. Эдийн засаг ашигтай байвал бид хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна." гэсэн байр суурьтай байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд компанийн бизнес өндөрт тавигдах уу эсвэл өөрийн улсаа хөгжүүлэхэд түлхүү анхаарах уу гэсэн асуултанд М-Си-Эс группийн ерөнхий захирал Ж.Оджаргал ингэж хариулж байна.dd_copy

"Бидний төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжвэл Монголд хүнд аж үйлдвэрлэлийн салбар хөгжинө. 

Өөрийн улсын байгалийн баялгаа гүнзгий боловсруулж дайвар бүтээгдэхүүн гарган авах, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд дорвитой нөлөөлөхүйц төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно" гэсэн юм.

Үндэсний томоохон компани М-Си-Эс групп дөч гаруй жилийн хүнд аж үйлдвэрлэл эрхэлсэн туршлагатай, хөрөнгөтэй Поско компанитай хамтран ажиллаж тэдний туршлага, технологи, хөрөнгийг Монголд оруулж ирэх гэж байна. 

Үндэсний компаниудын өөрийн орны баялгаа ашиглаж боловсруулах үйлдвэрүүд байгуулах үйл ажиллагааны хүрээнд хэдэн жилийн дараа Монголд бинзен үйлдвэрлэгдэж, төмөрлөг гаргаж авч эхлэх нь.

Уул уурхайн салбарын нийтлэл болон статистик мэдээллийг "Уул уурхай" хэсгээс уншина уу.

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.