Монгол, Японы Цөмийн энергийн салбарынхан семинар зохион байгууллаа
2011.08.23

Монгол, Японы Цөмийн энергийн салбарынхан семинар зохион байгууллаа

ТОВЧХОН
  • 16 байгууллагын 40 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцоно
  • Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон цөмийн аюулгүй байдлыг хангахыг уриална
Цөмийн энергийн газар, Япон Улсын Атомын энергийн агентлагтай хамтран “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах” сэдэвт семинарыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Семинарын гол зорилго нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчин, захиргааны байгууллагын чадамж, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, Монгол улс болон Япон Улсын холбогдох байгууллагууд хоёр талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд оршиж байв.

Тус семинарт Монголын талаас холбогдох 13 байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг, Японы Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан болон Технологийн яам, Токио хотын их сургууль, Цөмийн материалын хяналтын төв зэрэг 16 байгууллагын 40 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцож, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон цөмийн аюулгүй байдлыг хангахыг уриалах, Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад засгийн газрын байгууллагын тогтолцоо болон гүйцэтгэх үүрэг, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хууль эрх зүйн тогтолцоо, Монгол болон Япон улсад цөмийн материалын хяналт болон бүртгэлийн системийн талаар, Биет хамгаалалт, Цөмийн аюулгүй байдал зэрэг үндсэн сэдвүүдээр нийт 15 илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо.

ОУАЭА-ийн шинжээч Расел “Өнөөгийн ОУАЭА ийн Хамгаалалтын байдал цаашдын чиг хандлага”, Токио хотын их сургуулийн профессор ноён K. Mураками “Олон улсын норм болон экпорт импортын хяналт, аюулгүй ажиллагааны шаардлагууд” сэдэвт илтгэлүүдээр олон улсад баримталдаг журам, нормын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.