МЗХ-оос орон нутагт ажиллах хүсэлтэй иргэдийг ажилд зуучилж байна
2011.08.23

МЗХ-оос орон нутагт ажиллах хүсэлтэй иргэдийг ажилд зуучилж байна

ТОВЧХОН
  • Бүртгүүлхэд ямар нэгэн хураамж байдаггүй.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг 96020917 дугаараас лавлан уу.

Нийгмийн ажилгүйдлийг бууруулах, хөдөө орон нутагт дутагдалтай байгаа ажлын байрыг боловсон хүчнээр хангах зорилгоор Монголын залуучуудын холбооноос ,”Үндэсний сайн дурыхан –хөдөөд” хэмээх төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь ажилгүй болон, хөдөө орон нутагт очиж ажиллах хүсэлтэй хүн болгонд нээлттэй.

 

Төсөлд хамрагдахыг хүссэн иргэд цээж зураг, иргэний үнэмлэх, холбогдох бичиг баримтаа (тодорхойлолт, диплом, гэрчилгээ гэх мэт) авч Монголын залуучуудын холбоонд бүртгүүлж болно.

 

Бүртгүүлхэд ямар нэгэн хураамж байдаггүй. Хөдөө орон нутагт шаардлагатай ажлын байрнаас хамгийн их санал ирдэг нь багш, эмчийн мэргэжил юм байна. Ажилагсад нь ажиллах нөхцөл, амьдрах байр зэргээ ажил олгогч талтайгаа зөвшилцдөг.

 

Энэ төслийн хүрээнд хөдөө орон нутагт 350 гаруй сайн дурыхан 1-3 жилийн гэрээтэйгээр явж ажилласнаас 144 хүн гэрээгээ дуусгаад хотдоо ирээд байгаа ажээ. Одоогийн байдлаар 50 иргэн бүртгүүлснээс 12 нь хөдөө орон нутагт ажиллах томилолтоо авчхаад байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 96020917 дугаараас лавлан уу.

Нийтлэлч
Г.Уранбилэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.