ГХЯ-аас оюутнуудад илтгэлийн уралдаан зарлалаа
2011.08.23

ГХЯ-аас оюутнуудад илтгэлийн уралдаан зарлалаа

ТОВЧХОН
  • “XXI зуун ба Монгол Улсын гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдаан
  • 1-р байр 1 хүн 500 000 төгрөг
  • 2011 оны 11 дүгээр сарын 15-ны дотор шалгаруулна
“Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 399 дүгээр зарлигийн дагуу Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг 2011 онд  ёслон тэмдэглэхтэй холбогдуулан “XXI зуун ба Монгол Улсын гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг их дээд сургуулийн оюутнуудын дунд 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Гадаад харилцааны яамнаас /ГХЯ/ зарлаж байна.


1.    УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Уралдаанд ирүүлэх бүтээл нь Монгол Улсын гадаад бодлогын өнөөгийн байдалд үнэлэлт өгсөн, тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх талаар судалгаа, шинжилгээнд тулгуурлан санал гаргасан, асуудал дэвшүүлсэн бөгөөд дараахь  сэдвүүдийн хүрээнд бичигдсэн байх ёстой.
Үүнд:

  • Монгол Улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааны тухай
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гадаад орчин, тулгамдаж байгаа сорилт, эрсдэл
  • Геополитикийн нөхцөл байдал
  • Хөрш орнуудтай харилцах бодлого
  • Гуравдагч хөршийн бодлого
  • Эдийн засгийн гадаад харилцаа, гадаад харилцааг эдийн засагжуулах тухай
  • Олон талт дипломат үйл ажиллагаа


Бүтээл нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартад нийцсэн, үнэн зөв, бодит тоо баримт, мэдээ мэдээлэлд тулгуурласан, мэдээллийн эх сурвалжийг тодорхой заасан, хэл найруулгын өндөр түвшинд бичигдсэн байх шаардлагатай.


Эрдэм шинжилгээний бүтээл нь “аrial” фонтоор, 12 үсгийн өндөртэйгээр, single буюу дан мөр хоорондын хэмжээтэй, А4 хэмжээний 10 нүүр хуудаст багтсан байна. Бүтээлийг бичмэл эхээр ирүүлнэ.

 

2. УРАЛДААНЫГ ДҮГНЭХ ЖУРАМ
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдтэй тусгай комисс танилцаж, шилдэг 5 бүтээлийг 2011 оны 11 дүгээр сарын 15-ны дотор шалгаруулан байр эзлүүлж,  дараахь шагналыг олгоно. Үүнд:
1-р байр        1 хүн        500 000 төгрөг
2-р байр        1 хүн        400 000 төгрөг
3-р байр        1 хүн        300 000 төгрөг
4-р байр        1 хүн        200 000 төгрөг
5-р байр        1 хүн        100 000 төгрөг


Уралдаанд оролцох оюутнууд эрдэм шинжилгээний бүтээлээ ГХЯ-ны Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор эх хувиар болон и-мейлээр ирүүлнэ үү. Оролцогчийн овог нэр, сурч буй сургууль, гэрийн хаяг, холбоо барих утас, и-мэйл хаягийг тодорхой бичсэн байх шаардлагатай.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.