Микро автобусыг тасалбаржуулна
2011.08.23

Микро автобусыг тасалбаржуулна

Иргэн та микро автобусаар үйлчлүүлэхдээ заавал тасалбараа аваарай
ТОВЧХОН
  • Энэ ажлын хүрээнд бага оврын нийтийн тээвэр эрхлэгч компаниудад 500 төгрөгийн тасалбар хүргүүлээд байгаа аж.
Нийтийн тээврийн бага оврын гэгддэг микро автобусыг тасалбаруулах ажлыг Нийтийн тээврийн газраас зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд бага оврын нийтийн тээвэр эрхлэгч компаниудад 500 төгрөгийн тасалбар хүргүүлээд байгаа аж. Ингэснээр микро автобус зорчигчдод тасалбараар үйлчлэх болж байгаа бөгөөд хэрэв тасалбар өгөхгүй бол кондукторт нь шаардлага тавьж билетээ авахыг зөвлөж байгаа юм. Харин шаардлагын дагуу тасалбар өгөхгүй бол Нийтийн тээврийн газарт хандах ёстой юм байна. Үүнээс өмнө ч микро автобус зорчигчдод тасалбар өгдөг байсан ч иргэд энэ тухай төдийлөн мэддэггүй байсан учраас билетээ авдаггүй байсныг анхааруулж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд туслах чиглэлд 20, буухиа чиглэлд 23 аж ахуйн нэгжийн микро автобус үйлчилгээнд явах гэрээг нийтийн тээвэр зохицуулалтын газартай байгуулжээ. Мөн нийслэлийн 29 чиглэлд буухиа, туслах 24 чиглэлд 1000 орчим жижиг оврын нийтийн тээвэр зорчигчдод үйлчилж байгаа юм байна.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.