Богдхан уулын зарим амнаас жимс, самар түүхийг хориглоно
2011.08.24

Богдхан уулын зарим амнаас жимс, самар түүхийг хориглоно

ТОВЧХОН
Богдхан уулын дархан цаазат газрын Нүхт, Жаргалант, Арцатын амуудад 2011.8.20-23-нд ойн хортонтой тэмцэх ажил хийж, хор цацсан тул ард иргэдийг тухайн газруудаас ахуйн хэрэглээндээ жимс, самар байгалийн дагалт баялаг түүж хэрэглэж болохгүйг БОАЖ-ын яамнаас хатуу анхааруулж байна.

Мөн Богдхан уулын амуудад түймэр гарсан тухай дуудлага нэмэгдэж байгаа тул иргэдийг амарч зугаалахдаа ил задгай гал хаяхгүй байхыг сануулж байна. Яг одоо Их Тэнгэр, Зайсангийн амуудад түймэр гараад байна.

Энэ талаар тодруулга мэдээлэл авах бол 34-26-20, 9309-4355, 9919-2610 дугаарын утсаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Э.Шинэхүү, орлогч дарга С.Наранцэцэг нартай холбогдоно уу.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.