Нийслэлд шинээр газар хаана олгох вэ?
2011.08.24

Нийслэлд шинээр газар хаана олгох вэ?

Эмгэнэтийн ам
ТОВЧХОН
  • Улсын хэмжээнд энэ жил 15 мянган га газрыг иргэд болон аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлэхээр болсон.
Улсын хэмжээнд энэ жил 15 мянган га газрыг иргэд болон аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлэхээр болсон. Харин Нийслэл хотын хэмжээнд гурван дүүргийн нутаг дэвсгэрт иргэдэд газар эзэмшүүлэхээр болоод байгаа. Үүнд Сонгино-Хайрхан, Налайх, Хан-уул,  гэсэн гурван  дүүрэг багтаж байна. Сонгинохайрхан дүүрэгт хуучнаар Партизаны сангийн аж ахуйн хойд тал, Эмгэнтийн аманд 1000 иргэнд тус бүр 0.7 га газар эзэмшүүлэхээр ажиллаж байна.

Газар өмчлөх хүсэлтэй иргэд иргэний үнэмлэхний  нотариатаар батлуулсан хуулбар, байнгын оршин суугаа газрын хаяг тодорхойлолтыг тус дүүргийн газрын албанд өгөх хэрэгтэй. Мөн гараар бичсэн өргөдөл, газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ болох 10000 төг, аж ахуйн нэгж байгууллага бол 35000 төгрөгтэй ирэх шаардлагатай юм байна. Тус газар ны хотын төвөөс 50 орчим километрийн зайд байдаг бөгөөд тэнд шинэ суурьшлын бүс байгуулагдах юм.

Хан-Уул дүүрэгт Шувуун фабрикаас урагшаа 120 дугаар цэргийн ангийн урд, 500 иргэнд  шинээр газар олгоод дуусжээ.  Одоогоор дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байна.

Харин Налайх дүүргийн хувьд "Гордок"-оос цааш шинээр газар олгож байна. Газар авах иргэд иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, байнгын оршин суугаа газрын хаяг тодорхойлолтыг тус дүүргийн газрын албанд өгөх хэрэгтэй.

Тус газар олгож байгаа дүүргүүдээс нийслэлийн иргэн хэн ч бай харьяа дүүрэг харгалзахгүй өргөдлөө гаргаж, газар авч болох юм.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.