Сурах бичиг ганц хувилбартай байна
2011.08.24

Сурах бичиг ганц хувилбартай байна

Сурах бичиг
ТОВЧХОН
  • Энэ жилээс эхлэн бага ангийн сурагчдад эцэг эх нь сурах бичиг худалдан авч өгөх шаардлагагүй болжээ.
Энэ жилээс эхлэн бага ангийн сурагчдад эцэг эх нь сурах бичиг худалдан авч өгөх шаардлагагүй болжээ. Бага ангийн сурагчдын сурах бичгийг сургуулийнх нь номын сангаар дамжуулах 100 хувь үнэ төлбөргүй олгох юм. Харин дунд сургуулийн сурагчдын 40 хувь нь л ийм эрхтэй. Эмзэг бүлгийн, хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн халамж шаардлагатай дунд ангийн сурагчдад сурах бичиг олгоно. Үлдсэн хэсэг нь өөрсдөө сурах бичгээ худалдаж авах юм байна. Түүнчлэн, 11 жилийн системээр хичээллэж байгаа тухайлбал V,ХI ангийн сурагчдын сурах бичиг олон хувилбартай байна. Харин 12 жилийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэж байгаа бүх сурах бичиг ганц хувилбартай болох ажээ. Цаашлаад бүх ангийн сурах бичгийг нэг хувилбарт шилжүүлэх төлөвлөгөө барьж байгаа гэнэ.
Эх сурвалж
Үндэсний шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.