Хорих ангийн хүмүүжигчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа
2011.08.25

Хорих ангийн хүмүүжигчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
ТОВЧХОН
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хорих ангиудын хүмүүжигчдийн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.
  • Сэлэнгэ аймгийн мандал сумын 413-р ангийн хүмүүжигчдийн дан модоор урласан гурван метр өндөр морин хуур, Шатрын хөлөгтэй ширээ сандлын ком үнэхээр олны нүдийг булааж байлаа.
  • "Энэ бүтээлүүдийг зарж борлуулах зорилгыг агуулаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хорих ангиудын хүмүүжигчдийн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Уг үзэсгэлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газрын 90 жилийн ойд зориулагдсанаараа онцлог юм.
vzesgelen-2















vzesgelen-4
vzesgelen-19
Үзэсгэлэнд тэдний урласан хатгамал, наамал, сийлбэр, цоолбор, уран зураг цүнхий чимэглэл, нярай  хүүхдийн хувцас, бойтог мөн чулуун эдлэлээр хийсэн сугнерууд чулуун хөөрөг,  сувсан эдлэл зэрэг гар урлалын бүхий л төрлөөр хийсэн бүтээлүүдийг дэлгэсэн байлаа.
vzesgelen-5















vzesgelen-6
vzesgelen-7
Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги нь гар урлалын бүтээгдэхүүнээр дагнан эсгий, даавуу, шүр, оёмол бүтээгдэхүүнээр, Мөнгөн морьт дахь 417 дугаар хорих анги модон эдлэлээр,  Авдрант дахь 403 дугаар хорих анги чулуун эдлэлээр, чанга дэглэмт 429 дугаар хорих анги уран сийлбэрээр тус тус дагнасан байна.
vzesgelen-8

















Сэлэнгэ аймгийн мандал сумын 413-р ангийн хүмүүжигчдийн дан модоор урласан гурван метр өндөр морин хуур,  Шатрын хөлөгтэй ширээ сандлын ком үнэхээр олны нүдийг булааж байлаа.
vzesgelen-9

















Мөн Чингис хааны хөрөг, чулуугаар сийлсэн том арслан гээд хүч хөдөлмөр, ур дүй шаардсан олон сайхан бүтээл урласан нь үнэхээр гайхалтай. Чингис хааны хөрөг сийлбэр л гэхэд 300, чулуугаар сийлсэн шатар 500 мянгын үнэтэй байлаа.
vzesgelen-10

















"Энэ бүтээлүүдийг зарж борлуулах зорилгыг агуулаагүй. Харин хорих ангид ял эдэлж байгаа ч гэсэн үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ухамсарлан, амьдралын төлөө зүтгэж, шоронгоос гараад аж амьдралаа дээшлүүлэх аргад суралцаж байгаа гайхалтай авьяаслаг хүмүүс байдаг юм шүү гэдгийг олон нийтэд  мэдрүүлэх  гол зорилготой" хэмээн зохион байгуулагчид нь хэлж байлаа.
Үзэсгэлэнд эмэгтэйчүүдийн хорих 407-р ангиас нийт 50 гаруй бүтээлээр оролцжээ. Эмэгтэй хүмүүсийн бүтээл болохоор нэхмэл,хатгамалаар хийсэн бүтээлүүд дийлэнх нь байв. Энэ хорих анги дотроо говийн ноосон сүлжмэл, ноолууран бүтээгдэхүүний, зөөлөн оёдлын үйлдвэр гэсэн хоёр үйлдвэртэй  аж. Тус  ангийн  400 гаруй хүмүүжигчээс 160 гаруй нь үйлдвэртээ  болон   гар урлалын цехүүддээ ажиллаж хорих  ангиудын хүмүүжигчдийн хувцас, хөнжил, гудас гээд бүхий л зүйлийг үйлдвэрлэдэг юм байна.
vzesgelen-13

















Тэд ингэж ажилласанаараа шагналын хоног авахаас гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр цалинждаг гэсэн. Мөн гаднаас мэргэжлийн багш авчирч, хүмүүжигчдийг сургаж, улмаар мэргэжлийн сертификат олгодогоороо бусад хорих ангиас давуу юм билээ. Энд дэлгэсэн бүтээлүүдийг ихэвчлэн захиалгаар хийдэг бөгөөд олсон мөнгөөрөө  эргүүлээд гар  урлалын материал авч уран бүтээлээ урладаг ажээ.
vzesgelen-14vzesgelen-18
vzesgelen-16
vzesgelen-17


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хорих ангиудын хүмүүжигчдийн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Уг үзэсгэлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 90 жилийн ойд зориулагдсанаараа онцлог юм.

Үзэсгэлэнд тэдний урласан хатгамал, наамал, сийлбэр, цоолбор, уран зураг цүнхий чимэглэл, нярай хүүхдийн хувцас, бойтог мөн чулуун эдлэлээр хийсэн сугнерууд чулуун хөөрөг, сувсан эдлэл зэрэг гар урлалын бүхий л төрлөөр хийсэн бүтээлүүдийг дэлгэсэн байлаа.

Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги нь гар урлалын бүтээгдэхүүнээр дагнан эсгий, даавуу, шүр, оёмол бүтээгдэхүүнээр, Мөнгөн морьт дахь 417 дугаар хорих анги модон эдлэлээр,

Авдрант дахь 403 дугаар хорих анги чулуун эдлэлээр, чанга дэглэмт 429 дугаар хорих анги уран сийлбэрээр тус тус дагнасан байна.

Сэлэнгэ аймгийн мандал сумын 413-р ангийн хүмүүжигчдийн дан модоор урласан гурван метр өндөр морин хуур, Шатрын хөлөгтэй ширээ сандлын ком үнэхээр олны нүдийг булааж байлаа.

Мөн Чингис хааны хөрөг, чулуугаар сийлсэн том арслан гээд хүч хөдөлмөр, ур дүй шаардсан олон сайхан бүтээл урласан нь үнэхээр гайхалтай.

Чингис хааны хөрөг сийлбэр л гэхэд 300, чулуугаар сийлсэн шатар 500 мянгын үнэтэй байлаа.

"Энэ бүтээлүүдийг зарж борлуулах зорилгыг агуулаагүй. Харин хорих ангид ял эдэлж байгаа ч гэсэн үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ухамсарлан, амьдралын төлөө зүтгэж, шоронгоос гараад
аж
амьдралаа дээшлүүлэх аргад суралцаж байгаа гайхалтай авьяаслаг хүмүүс байдаг юм шүү гэдгийг олон нийтэд мэдрүүлэх гол зорилготой" хэмээн зохион байгуулагчид нь хэлж байлаа.

Үзэсгэлэнд эмэгтэйчүүдийн хорих 407-р ангиас нийт 50 гаруй бүтээлээр оролцжээ. Эмэгтэй хүмүүсийн бүтээл болохоор нэхмэл,хатгамалаар хийсэн бүтээлүүд дийлэнх нь байв.

Энэ хорих анги дотроо говийн ноосон сүлжмэл, ноолууран бүтээгдэхүүний, зөөлөн оёдлын үйлдвэр гэсэн хоёр үйлдвэртэй аж. Тус ангийн 400 гаруй хүмүүжигчээс 160 гаруй нь үйлдвэртээ болон гар урлалын цехүүддээ ажиллаж хорих ангиудын хүмүүжигчдийн хувцас, хөнжил, гудас гээд бүхий л зүйлийг үйлдвэрлэдэг юм байна. Тэд ингэж ажилласанаараа шагналын хоног авахаас гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр цалинждаг гэсэн. Мөн гаднаас мэргэжлийн багш авчирч, хүмүүжигчдийг сургаж, улмаар мэргэжлийн сертификат олгодогоороо бусад хорих ангиас давуу юм билээ. Энд дэлгэсэн бүтээлүүдийг ихэвчлэн захиалгаар хийдэг бөгөөд олсон мөнгөөрөө эргүүлээд гар урлалын материал авч уран бүтээлээ урладаг ажээ.

Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.