Агаарын бохирдлыг 30 хувь бууруулна
2011.08.25

Агаарын бохирдлыг 30 хувь бууруулна

Цэвэр агаартай тухлаг орчин
ТОВЧХОН
  • "Цэвэр агаар" төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, нам даралтын зуухыг сонгон туршиж, хянан баталгаажуулан, татаас, хөнгөлөлттэй үнээр борлуулж байна.
  • Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, нам даралтын зуухыг сонгон туршиж, хянан баталгаажуулан, татаас, хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлжээ.
  • 100 хүртэлх метр кв талбай бүхий галлагаатай байшин, сууцанд зориулагдсан "Хас" зуухны үнэ 50 мянга 800 төгрөг болж үндсэн үнээсээ 85 хувиар хямдарчээ.
"Цэвэр агаар" төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, нам даралтын зуухыг сонгон туршиж, хянан баталгаажуулан, татаас, хөнгөлөлттэй үнээр борлуулж байна. Тус төсөл өнгөрсөн намраас нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж утаагүй зуух 609, сайжруулсан бүрээс 2810, гонх 618, эрчим хүчний хэмнэлттэй нийт 4037 ширхэг бүтээгдэхүүн нэн хөнгөлөлттэй үнээр борлуулаад байгаа юм байна. Төслөөс хэрэглээгээ өөрчлөн, хэмнэлттэй, утаагүй зуух худалдан авахад нь иргэдэд 45-77 хувийн татаас олгож байгаа.
Үүн дээр нэмж өнөөдрөөс эхлэн Засгийн газраас зуух худалдан авч буй иргэддээ урамшуулал олгож эхэлснээр 4-5 ханатай гэр, 60 хүртэлх метр кв талбай халаахад зориулагджээ. Тус "Өлзий" зуухны үнэ 24 мянга 300 төгрөг болж эрс хямдарч байгааг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, нам даралтын зуухыг сонгон туршиж, хянан баталгаажуулан, татаас, хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлжээ. "Сэлэнгэ констракшн" компанийн нийлүүлж буй "Хас", "Өлзий", "Роял Өүшн"-ий "Дөл", "Голомт" зэрэг зуух нь цөөн удаа галлаж, дулаанаа удаан барьснаар айл өрхийн түлээ нүүрс хэмнэх, үнс тортог, утаа угаар багатай учраас гэрийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, агаарын бохирдлыг бууруулах хэрэгсэл болох аж. Мөн "Цэвэр агаар" төслөөс хэрэглээгээ өөрчлөн, хэмнэлттэй, утаагүй зуух худалдан авахад нь 45-77 хувийн татаас олгож байсан бөгөөд үүн дээр нэмж Засгийн газраас урамшуулал олгосноор 4-5 ханатай гэр, 60 хүртэлх метр кв талбай  халаахад зориулагдсан "Өлзий" зуухны үнийг хямдруулсан байна.

100 хүртэлх метр кв талбай бүхий галлагаатай байшин, сууцанд зориулагдсан "Хас" зуухны үнэ 50 мянга 800 төгрөг болж үндсэн үнээсээ 85 хувиар хямдарчээ. Утаагүй шинэ зуух худалдан авахдаа хуучин зуухаа тушаах юм. Утаагүй 80 мянган зуухыг эрс хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр бүтээгдэхүүний хангамж,борлуулах,санхүүгийн үйлчилгээ үзүүлэх цэг, ашиглах заавар зөвлөмж зэргийг бэлтгэжээ. "Цэвэр агаар" төсөл Сүхбаатар дүүргийн долоон хороонд энэ сарын 20-ноос хэрэгжиж эхлэх бөгөөд улмаар нийслэлийн таван дүүргийн 48 хороонд хэрэгжинэ.Төлөвлөсөн тооны утаагүй зуух, хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрвэл Улаанбаатарын агаарын бохирдлыг 30-аас доошгүй хувь бууруулж чадна гэж үзэж байна.
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.